card
КАБИНТАЙ ЗӨӨВРИЙН БИО 00

"Стандарт" био жорлон

2,600,000

Энэхүү био00 нь цэвэр, бохир ус, цахилгааны холболт шаардахгүй, бие засах газар хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж шууд хэрэглэж болдог. Био00-ийг зуслан, хөдөө, жуулчны бааз, уурхай, хүүхдийн зуслан, олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ, барилга, задгай кафе г.м. газруудад хэрэглэнэ.   

Био00 нь жорлонгийн суултуур, бохир хадгалах сав, шал, кабин, хувцасны өлгүүр, цаас тогтоогчоос бүрдэнэ. Жорлонгийн суурийн мод тусгай уусмалд чанагдсан тул өмхийрч ялзахгүй, хорхой, шавьж, огтоно, хулгана үүрлэхгүй. Гэрэл нэвтэрдэг дээвэртэй тул дотроо саруулхан. Био00 байгаль экологи, хүн, амьтанд хоргүй хуванцар материалаар хийгдсэн бөгөөд өнгө нь наранд гандахгүй, тоос шороо, борооны ус нэвтрэхгүй болно.

Энэхүү био00-ийн бохир нь харагддаг. Жорлонгийн бохирыг бохир сорох машинаар соруулна.  

Өвлийн улиралд бохир хадгалах сав дахь бохир хөлдөх тул жорлонг пүнз, байшингийн дотор зэрэг дулаан газарт байрлуулж хэрэглэж болно.   

Ашиглалтын заавар:  

Бохир хадгалах саванд 250 мл био бодисыг 10 л устай хольж хийнэ (зууны аагим халуунд 350-400 мл био бодис хийнэ).

Бие зассаны дараа ус, био бодис хийхгүй.

Бохир соруулах:

Бохир хадгалах сав дүүрмэгц бохирыг бохирын машинаар соруулж, холбогдох цэвэрлэгээ, ариутгалыг хийнэ.

Био00-ийг био бодисоор цэнэглэнэ.   

Техникийн үзүүлэлт:

·Жин: 90 кг, Бохирын сав: 250 л

·Хэмжээ: 1,2 х  ,1 х 2,4 м

Анхаарах зүйлс:

·Био00-ийг бохир задлагч бодисгүйгээр хэрэглэж болохгүй.

·Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хог хийж болохгүй.

·Зуны аагим халуунд био бодисын хэмжээг нэмж хэрэглэнэ.