card
КАБИНТАЙ ЗӨӨВРИЙН БИО 00

Бохироо өөрөө шийдсэн WC

3,500,000

Энэхүү био00 бохирын машин хэрэглэдэггүй бөгөөд хэрэглэгч өөрөө бохирыг асгах боломжтой. Энэ био00 нь цэвэр бохир ус, цахилгааны холболт шаардлагагүй.

Био00-ийг зуслан, жуулчны бааз, олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ, барилга, ил задгай кафе, худалдааны зах, хүүхдийн зуслан г.м газруудад хэрэглэнэ.   

Био00 нь дотроо жорлонгийн суултуур, угаалтуур, цаас тогтоогч, өлгүүр, кабинаас бүрдэнэ. Био00-ийн тааз гэрэл нэвтэрдэг тул дотроо саруулхан. Шал нь хальтирдаггүй. 

Био00-ийг био бодистой хамт хэрэглэнэ. Бохир харагдахгүй. Бохир үнэртэхгүй. Бохирыг асгахад бохир үнэргүй цэхэр шингэн болсон байа. Бохирыг нүхэн жорлон, муу усны нүх, септикт асгана. Био бодистой бохирыг эдгээр газруудад асгахад нүхэн жорлон, септикийн үнэр ларгадаж, ялаа шумуулгүй болдог.  

Хэрэв бохироо асгах боломжгүй бол Био00-ийг запас бохирын саваар цэнэглэж болно (Запас бохирын сав тусдаа зарагддаг).  

Техникийн үзүүлэлт:

  • Жин: 130 кг
  • Хэмжээ (урт х өргөн х өндөр):  1,2 х 1,1 х 2,4 м
  • Бохирын сав: 75 литр 
  • Угаалтуур: 19 литр
  • Шингэн  саван: 3 литр

Ашиглалтын заавар:

Био00-ийн цэнэглэлт: 

  • Жорлонгийн суултуурын урд байрлах цагаан татуургыг урагшаа зөөлөн татаж бохирын савыг нээнэ.
  • Бохирын саванд 2 л ус, 100 мл био бодисыг хийнэ (аагим халуунд 200-250 мл бодис хийнэ). Цагаан татуургыг хуучин байрлалд нь оруулна. 
  • Суултуурын хоёр талд байрлах цэвэр усны сав мөн суултуурын тагны ард байрлах цооногт цэвэр ус хийнэ. 
  • Угаалтуурт ус, шингэн саван хийнэ.

Бие засах:

  • Жорлонгийн суултурын урд байрлах цагаан хөшүүргийг урагшаа зөөлөн татаж, бохирын савны амсрыг онгойлгож бие засна.
  • Суултуурын өмнө шалан дээр байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж жорлонгийн усыг гойжуулна.
  • Цагаан татуургыг зөөлөн түлхэж бохирын савыг хаана.
  • Угаалтуурын доор байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж, угаалтуурын усыг гойжуулна.

Бохир зайлуулах:

1. Био00-ийн бохир хадгалах савыг татаж гаргадаг нүхний дотор талын цоожыг мултална. Бохирын савыг нүхээр татаж гаргана.

2. Бохирын савыг дугуйгаар нь чирч бохир асгах газарт очино. Бохирын савны хаалт, хоолойг нээж болохгүй.

3. Шар товлуур дээр зөөлөн дарж бохирын савныг хийг гаргана. Улаан, ногоон өнгөтэй заагч бохирын сав дүүрсэн эсэхийг зааж байна. Улаан- бохирын дүүрсэн гэсэн үг.

4. Бохирын савны улбар шар хоолойг бохир асгах нүхрүү чиглүүлж бохирын хоолойн тагийг авна. Бохироо асгасны дараа савыг био бодистой усаар сайтар зайлна. 

Анхаарах зүйлс:

  • Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хаягдал хог хийхийг хориглоно.
  • Зуны аагим халуунд бохирын саванд 200-250 мл био бодисыг хийнэ. Шаардлагатай тохиолдолд бодисыг нэмж хэрэглэж болно.
  • Угсарсан ариун цэврийн өрөөг дахин задалж, угсарч болохгүй.
  • Хүйтний улиралд ариун цэврийн өрөөг угсрахгүй. Мөн хэрэглэж болохгүй.