card
КАБИНТАЙ ЗӨӨВРИЙН БИО 00

Угаалтуургүй био жорлон

3,700,000

Энэхүү био 00 цэвэр, бохир ус, цахилгааны холболт шаардахгүй, бие засах газар хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж шууд хэрэглэж болдог. Шаардлагатай тохиолдолд био жорлонг цэвэр, бохир усны шугаманд холбож болно.

Био00-ийг зуслан, жуулчны бааз, уурхай, олон нийтийг урлаг, спортын хамарсан арга хэмжээ, барилгын ажлын үеэр, ил задгай кафе г.м. газруудад хэрэглэнэ.   

Био00 нь жорлонгийн суултуур, бохир хадгалах сав, кабин, хувцасны өлгүүр, цаас тогтоогчоос бүрдэнэ. Био00-ийн тааз гэрэл нэвтэрдэг тул дотроо саруулхан. Био00-ийн өнгө нь наранд гандахгүй, тоос шороо, борооны ус нэвтрэхгүй болно.

 Жорлонгийн бохир харагдахгүй. Бохирын үнэр үнэртэхгүй. Бохирыг бохир сорох машинаар соруулна.  

Ашиглалтын заавар:  

1. Био00-ийг цэнэглэнэ: бохирын саванд 250 мл био бодис, 10 л ус хийнэ (зууны аагим халуунд 350-400 мл био бодис хийнэ).

2. Бие зассаны дараа био бодис хийхгүй.

Бохир хадгалах сав дүүрмэгц бохирыг бохирын машинаар соруулж, холбогдох цэвэрлэгээ, ариутгалыг хийнэ.

Био00-ийг био бодисоор цэнэглэж био00-ыг ашиглахад бэлэн болгоно.   

Техникийн үзүүлэлт:

·Жин: 90 кг, Бохирын сав: 190 л

·Хэмжээ: 1,1 х 1,1 х 2,3 м

Анхаарах зүйлс:

·Био00-ийг био бодисгүйгээр хэрэглэж болохгүй.

·Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хог хийж болохгүй.