Гэр хороолол, зуслангийн жорлонгийн багц

1,064,000

Монголчууд бид гэр хороолол, зусланд жорлонг модоор хийж, хэрэглэж ирсэн. Модон жорлон нь үнэ ихтэйгээс гадна хурдан муудаж, өнгө зүсээ алдаж, ялаа,  шумуулын үүр болдог билээ. Энэ нь элдэв халдварт өвчний тараах, хавь ойрын өнгө үзэмжийг гутаах, бие засахад ая тухгүйгээс гадна хальтирч унах аюулд хүргэдэг.

Дэлхийн улс орнууд модон жорлонг аль хэдийнээ хэрэглээнээсээ хасчээ. Модон жорлонгийн оронд хэдэн арван жил хэрэглэсэн ч өнгө зүсээ алдахгүй, үнэр шингэхгүй, цас, бороо, шороо тоос орохгүй, агаарын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, бат бөх хуванцар жорлонгуудыг хэрэглэдэг болоод удаж байна.

Өвөл хөлдөдгүй хуванцар кабин

- байгалийн гэрэл нэвтэрдэг дээвэртэй

- угааж, арчиж цэвэрлэх боломжтой

- шал нь доороо нүхтэй, бохир доошоо унана

  

Модон жорлонгийн суултуур

- бат бөх, 250 кг жин даана

- суурь нь хөндий тул суултуур бохирдохгүй

- дээр нь хүүхдийн суултуур тавих боломжтой

Шээлтүүр

- жорлонгийн гадна эсвэл дотор суурилуулж болно

- хуванцраар хийгдсэн

- уян хоолойг жорлонгийн нүх, бохир савруу хийнэ