СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛБИО 00-ИЙН ДОТОР СИСТЕМ

Бохироо өөрөө шийдсэн жорлонгийн систем

1,800,000

Энэхүү био жорлонгийн дотор систем "Загвар 2"-ийг машин, автобус, хувийн байшин, пүнз, олон нийтийн газарт байрлуулж хэрэглэж болно.

Уг систем нь 75 литрийн бохир хадгалах сав, суултуур, угаалтуур, жорлонгийн усыг татах хөлний хөшүүрэг, хальтирдаггүй, ус нэвтэрдэггүй шалаас бүрдэнэ. 

Био жорлонгийн бохир харагдахгүй, бохирын үнэр үнэртэхгүй.

ЭНЭХҮҮ СИСТЕМ НЬ БОХИРОО ӨӨРӨӨ ШИЙДСЭН СИСТЕМ. Хэрэглэгч өөрөө бохироо асгах боломжтой. Бохирын машин шаардлагагүй болно.

Био жорлонгийн дотор систем "Загвар 2" нь:

  • Бат бөх, эдэлгээ удаантай
  • Угааж арчихад хялбар
  • Өнгөө алдахгүй
  • Хэрэглэхэд хялбар
  • Тав тухтай бие засах боломжийг олгодог
  • Зөөвөрлөхөд хөнгөн
  • Угаалтууртай
  • Бохирын сав: 75 литр
  • Цэвэр усны сав: 19 литр
  • Шингэн савангийн сав: 3 литр

Био жорлонгийн системийг ашиглах зарчим:

  • Бохирын саванд бохирын үнэр дарагч, бохир задлагч бодисыг  устай хольж хийнэ.
  • Бие зассаны дараа жорлонгийн хажууд байгаа хар хөшүүргэ дээр хөлөөрөө дарж усыг гойжуулна.
  • Угаалтуурны дээр байгаа хар хөшүүргэ дээр хөлөөрөө дарж угаалтурын усыг гойжуулна.
  • Бохир бохирын саванд хадгалагдана.
  • Бохирын савыг бариулаас нь барьж бохирыг чирэн бохирыг султгана.