AAВ, ЭЭЖДЭЭ БИО ЖОРЛОН, ХУВИНТАЙ СУУЛТУУР БЭЛЭГЛЭЭРЭЙ!

Био жорлон, хувинтай суултуурыг өндөр настай, хүний асрамжинд байдаг хүмүүс, бие давхар эхчүүд, модон жорлонд бие засахад хүндрэлтэй эсвэл аялалаар явж буй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

Түүнчлэн био жорлон, хувинтай суултуурыг гэр хороолол, зуслангийн айлууд гэртээ хэрэглэхэд тохиромжтой ба ая тухтай, аюулгүй бие засах боломжийг олгодог.

Түшлэгтэй био 00 нь өндөр настан, хүний асрамжинд байдаг эсвэл бие давхар эхчүүд хэрэглэхэд тохиромжтой.

Бохирын савыг нь сольж болдог био 00 нь бусад био 00-уудаас хэмжээ болон бохирын савны хэмжээгээрээ том юм. Том биетэй, хүнд жинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

20 литрийн бохир хадгалах савтай био 00 нь орон сууцны жорлонгийн суултуурын стандарт өндөртэй тэнцүү бөгөөд ая тухтай бие засах боломжийг олгодог.

10 литрийн био 00-ийн өндөр болон бохирын сав бусад био 00-уудаас арай бага. Өндөр нь намхан тул доор нь тусгай зориулалтын хөл эсвэл юман дээр тавьж бие засах боломжтой.

Хувинтай суултуур нь гарны тулгууртай, гарны тулгуургүй гэсэн төрөл байдаг. Энэхүү суултуурын хувинд бохир задлагч бодис хийснээр бохирын үнэр үнэртэхгүй, ялаа, шумуул цуглахаргүй болно. Бохироо асгархад бохир үнэргүй, цэхэр шингэн болсон байна.

Бохирын үнэр дарагч, бохир задлагч бодис нь бохирын үнэрийг дарж, бохирыг задалдаг. Ялаа, шумуул дайжина. Бохирын савыг ариутгаж, өт, элдэв микробыг устгана. Уг бодис хүн, ан амьтан, байгаль экологид хоргүй болно.