ГЭР ХОРООЛОЛ, ЗУСЛАНГИЙН МОДОН ЖОРЛОНГИЙН БАГЦ ГАРЛАА

"Модон жорлон"-ийн багц нь суултуур, шээлтүүр, кабинаас бүрдэнэ. Түүнчлэн энэхүү багцад зөөврийн угаалтуур нэмж болно.

Суултуур нь модон жорлонд зориулагдан бүтээгдсэн бөгөөд суултуурын доод тал нь хөндий. Бохир энэхүү хөндий нүхээр доош жорлон руу унана. 

Суултуур нь өвөл хөлдөхгүй, хагарахгүй. 200 кг жин даана. Суултуур ая тухтай, аюулгүй бие засах боломжийг олгоно. 

Суултуурыг зориулалтын шурупээр модон шаланд бэхэлнэ. Суултуурын суурианд "БИО 00" гэсэн логотой.

Шээлтүүр нь хүндээр бие засахгүй эрчүүдэд зориулагдсан. Шээлтүүрийг жорлонгийн дотор эсвэл гадна талд байрлуулж болно. Шээлтүүрийн уян хоолойг жорлонгийн нүх рүү чиглүүлэн унжуулна. Бохир модон жорлонгийн нүх рүү гойжино.

Бохирын үнэр дарагч, бохир задлагч бодис нь бохирын үнэрийг агшин зуур нам дарж, ялаа, шумуул, өтийг устгана. Ялаа, шумуул дайжиж алга болно. Энэхүү бодис нь хүн, амьтан, байгаль экологид хоргүй бодис юм.

Жорлонгийн кабин нь өвөл хөлдөхгүй, хагарахгүй, хуванцар материалаар хийгдсэн. Үнэр шингэхгүй, өнгөө алдахгүй. Тоос шороо, ус нэвтрэхгүй. Угааж арчихад хялбар. Зөөвөрлөхөд хөнгөн. Уламжлалт модон жорлонгоос олон арван жилээр илүү эдэлгээтэй.